Симола Ва үндэстний тосгон нь Хятадын баруун өмнөдөд байдаг Юннань мужийн Тэнчүн хотын жижиг тосгон юм. Симола гэдэг нь Ва үндэстний үгээр бол “аз жаргалтай газар” гэсэн утгатай аж. Тосгон 500 гаруй жилийн түүхтэй. Энд ва, хань, бай, дай зэрэг олон үндэстэн амьдардаг. 2020 оны цагаан сарын өмнөхөн Хятад улсын дарга Ши Жиньпин уг тосгоны Ли Фашүний гэрт зочилжээ. Ши Жиньпин дарга элэгсэгээр, "Та бүхний амьдрал хэр байна. Ямар ажил хийж байна. Настны биеийн байдал сайн уу, эмнэлгийн үйлчилгээ сайн авч чадаж байна уу, хүүхдүүд чинь сургуульд орсон уу, сургалтын төлбөр өндөр үү. Ядуурлаас гарлаа, цаашид юуг илүү сайжруулах ёстой болоод байна вэ гэж тэдний амьдралын талаар олон нарийн зүйл асууж лавлаж байв.
Ли Фашүний том охин Ли Ляньхуан тэр үед магистрын шалгалт өгөх гэж байсан юм. Ши дарга үүнийг сонсоод, зорилготой тууштай байвал зорсондоо хүрнэ гэж хэлсэн юм. Мөн Ли Ляньхуан болон түүний дүүд хандаж, танай гэр бүл улсын хувь заяатай хүйн холбоотой учир эх орондоо илүү ихийг бүтээж, хувь нэмэр оруулаарай гэж захисан байна. Ли Ляньхуан, Ши даргын хэлсэн ёсоор 2021 онд магистрийн шалгалтад тэнцэж, тэдний амьдрал ч өдрөөс өдөрт сайжирчээ.
Симола Ва үндэстний тосгон бол 4А зэрэглэлийн хөдөөгийн онцлогт суурин бөгөөд хөдөө тосгоны сэргээн босголтын жишиг бүсийг байгуулж байгаа юм. Ли Ляньхуан сургуулиа төгсөөд эх нутагтаа ирж ажиллан, бүтээн байгуулалтад оролцохоор төлөвлөж байгаа юм. Тэрээр мөн, ангийнхнаа, мөн найз нөхдөө нутагтаа очиж хамт ажиллая гэж уриалж байгаа аж.