Хил дамнасан цахим худалдаа Хятадын гадаад худалдааны өсөлтийн шинэ хэлбэр болоод байна. Ялангуяа дэлхий эдийн засагт нүүрлэж буй өнөөгийн нөхцөлд энэ нь бизнесийн шинэ загвар, түргэн шуурхай үйлчилгээ, өртөг багатай давуу талаараа Хятадын гадаад худалдааны бүтцийг цаашид сайжруулах чухал хэлбэр болж байгаа юм.
Олон улсын худалдаа нь дэлхийн эдийн засгийг тогтвортой урагшлуулах эерэг хүчин зүйл, аж үйлдвэрийн гинжин хэлхээний аюулгүй байдлыг хамгаалах тогтворжуулагч юм. Худалдааны уламжлалт хэлбэртэй зэрэгцүүлбэл олон давуу талтай. Хил дамнасан цахим худалдаа нь интернет сүлжээнд тулгуурлаж, орон зайн хязгаарыг давж, гаднын бизнесменүүд гэрээсээ наймаа хийх, Хятад үйлдвэрлэгчид ч бас гэртээ сууж байгаад бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болж байгаа юм. Цар талахын нөлөөгөөр худалдааны шинэ хэлбэр бүрэлдэн, олон улсын зах зээлд худалдааны огцом өөрчлөлт гарсан юм. Хэрэглэгчид цахимаар худалдан авах дадал зуршилтай болж, цахим худалдаа дэлхийн зах зээлд улам их жин дарах болжээ. Энэ эрчээрээ хөгжвөл 2026 оноос өмнө дэлхийн цахим худалдааны хэмжээ 27 хувийн өсөлттэй байх төсөөлөл гарч буй юм. 2022 оны байдлаар Хятадын хил дамнасан цахим худалдааны хэмжээ 2.1 их наяад юаньд хүрч, өмнөх хоёр жилээс 30.2 хувь нэмэгджээ. Мөн оны сүүлч гэхэд Хятадын хэмжээнд хил дамнасан цахим худалдааны 165 туршилтын бүс шинээр байгуулагдаж, эдгээр туршилтын бүсэд Хятадын 31 муж, хотын 200 мянган компани хамрагджээ. Хятад улсын хувьд өдгөө дижитал технологид суурилсан цахим худалдааг үйлдвэрлэгч, нийлүүлэгч, борлуулагч, хэрэглэгч, тээвэрлэгч, банк санхүү зэрэг иж бүрэн цогцоор нь хөгжүүлж байна. Энэ нь гадаад худалдааны хөгжилд бодит түлхэц үзүүлэх нь зайлшгүй юм.