Сюрприз дүүрэн Шанхайн хөршүүдийн наадам
2023-05-06 15:10:10
Share
Share this with Close
youtube WeChat

Шанхай хотын хөршүүдийн наадам буюу худалдааны баяр өчигдөр хоёр дахь удаагаа /5-р сарын 5/ Баошань дүүргийн Сүннань сууринд эхэлжээ. Энэ жилийн наадам "Ард түмний хот-сайхан амьдрал" уриан дор зохиогдож, худалдан авагчдад гэнэтийн олон бэлэг барьсан нь сюрприз болжээ. Үнэ хөнгөлсөн арилжаа наймаа, эелдэг найрсаг харилцаа, эх үрсэд зориулсан эрүүл мэндийн тусламж, сайн дурын ажил, соёл спортын олон эвент зохиожээ. Хөршүүдийн талархлыг хүлээсэн наадам долоо хоног үргэлжилнэ.