Синьхуа агентлагийн мэдээ, 5-р сарын 6-нд Ираны нийслэл Тегеранд "Хятадын киноны долоо хоног" арга хэмжээ Фараби кино санд нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд БНХАУ-аас Иранд суугаа элчин сайд Чан Хуа, Ираны Соёлын яамны дэд сайд Хазай, Фараби кино сангийн дарга зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцсон байна.
БНХАУ-аас Иранд суугаа элчин сайд Чан Хуа хэлэхдээ, Кино нь олон янзын соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд Ираны зарим нэрт найруулагчийг Хятадад урьж, Хятад улстай хамтран уран сайхны кино, зураг авалт хийлгэж байна. Ираны олон кино Шанхай, Бээжин зэрэг олон улсын кино наадмаас шагнал хүртсэн нь Хятадын ард түмний Ираны нийгмийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж байна. Үүний нэгэн адил Хятадын кино, телевизийн шилдэг бүтээлүүд Ираны ард түмэнд хүрч, Хятадыг ойлгох цонх нээгдэж байна. Цаашид Хятад, Ираны кино солилцоо, хамтын ажиллагаа тогтвортой өргөжин тэлж, хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, хоёр орны соёлын солилцоо, харилцан суралцахыг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад эерэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Тус кино долоо хоногийн арга хэмжээ нь 5-р сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр "Хэсүүл дэлхий", "Уулчин" зэрэг Хятадын шилдэг 6 киног дэлгэцнээ тавих болно. Нээлтийн ёслол дээр үзүүлсэн "Ахмад" кино үзэгчдийн таашаалыг хүлээж, Ираны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр халуун яриа өрнүүлэв.