Тэрбумтан Уоррен Баффет АНУ-ын засгийн газрыг шүүмжлэв
2023-05-08 11:16:50
Share
Share this with Close
youtube WeChat

Беркшир Хэтэвэй /Berkshire Hathaway/ Хувьцаа эзэмшигчдийн 2023 оны  хурал 6-ны өдөр АНУ-ын Небраска муж улсын Омаха хотод болжээ. Беркшир Хэтэвэй компанийн тэргүүн, 92 настай тэрбумтан Уоррен Баффет хурал дээр, сүүлийн үе газар аваад буй АНУ-ын банкны хямралын тухай мэдээллийг засгийн газар цаг тухайд нь мэдээлээгүй учраас хадгаламж эзэмшигчдийн итгэлийг алдсан. Хүмүүс  банкинд хадгалж буй мөнгөндөө санаа зовж байвал эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэжээ. 

Тэрээр цааш нь, мэдээлэл түгээх талаар маш муу ажиллаж байна. Улс төрчид, ялангуяа ашиг сонирхлын зөрчилтэй улс төрчид мэдээлэл түгээхэд хойргошсон, банк болон хэвлэл ч мөн адил энэ талаар маш муу ажилласан. Банкны захирал, удирдлагууд хариуцлагаа хүлээх ёстой гэжээ.