Америкт буун дуу тасрахгүй байгаагийн шалтгаан
2023-05-12 10:26:47
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкт галт зэвсгээр иргэд рүү шүршсэн хэрэг дараалан гарч, олон хүн хэлмэгдэн хохирч, олон хүн амь насаа алдаж, Америкийн нийгмийг айдаст автуулж, дэлхийн дахиныг цочирдууллаа.

Галт зэвсгийн хэрэг Америкт эдгэрэшгүй сорви, архагшсан муу муухайн үүр болсон юм. Буу зэвсэг хориглох тухай маргалдаж, мэтгэлцэж байдаг ч цус асгаруулсан халдлага гарсаар л.

Америкийн ихэнх иргэд зэвсэг эзэмшдэг бөгөөд 100 хүн тутамд 120 буу оногддог гээд бод доо. Он гарсаар, энэ сарын 7-ны байдлаар галт зэвсгийн 202 хэрэг гарч, нэг хэрэг дээр багадаа 4 хүн амь насаа алдсан байна. Энэ тооцооллоор бодвол барагцаагаар 14.8 мянган хүн амь насаа алджээ. Харамсалтай хэрэг гарсны дараа иргэдийн дунд буу зэвсэг эзэмшихийг хориглох эсэх маргаан мэтгэлцээн уламжлал ёсоор өрнөдөг. Гэвч, айдаст автсан хүмүүс буу зэвсэг авч зэвсэглэдэг чөтгөрийн тойрог тэлсээр л байдаг.

Баян хоосны ялгаа Америкийн нийгмийг улам их хагаралд хүргэж, талцуулсаар байна. Сэтгэл дундуур хүмүүс, нийгмээс өшөөгөө авах зорилгоор галт зэвсэг атгаж өөртөө таарамжгүй хүмүүс, мөн гэмгүй иргэд рүү галлаж, алж хядаж байгаа юм. Энэ сарын 6-нд Техас мужийн Даллас хотын худалдааны төвд иргэд рүү буудсан этгээд шинэ нацист байж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт бол энэ хэргийн бас нэгэн бодит шалтгаан болсоор ирсэн юм.

Америкийн дунд сургуулиуд ийм балмад хэргийн золиос болсоор байна. Пев судалгааны төвийн тайлангаас харвал, 2019-2021 онд Америкийн 18 хүрээгүй хүүхдүүд халдлагад өртөж амиа алдах нь 50 хувь өссөн байна. Үүд хаалгаа түгжиж, гэрлээ унтрааж, нуугдаж амьдрах сургуулилт хийдэг сурагчдыг хүмүүс "түгжээтэй хаалганы арын хүмүүс" гэж гоочилж байна.

Америк тивд хөл тавьж, уугуул индиан иргэдийг хоморголон устгаснаас Америкийн хүчирхийллийн түүх эхэлдэг. Энэ бол тэдний цусанд шингэсэн ген. Америк бий болсон 240 жилийн түүхэнд дайнгүй 10 жил л байсан байдаг.

Америкт, өнөө ч галт зэвсгийн хэрэг тасрахгүй байгаа нь Америкийн улс төрийн уураг тархинд буй эмгэнэл юм. Улс төрчид буу зэвсэг хориглох нь зөв, чөлөөтэй байлгах нь зөв гэж олон жил маргалдсаар ирсэн. Бүгд найрамдахчууд галт зэвсэг эзэмшихийг дэмжиж, Ардчилагчид хязгаарлах саналтай байдаг. Ардчилсан нам буу зэвсгийн гамшиг Америкийн нийгмийг хагалан бутаргаж байна гэдэг бол Бүгд найрамдах нам эсрэгээр, буу зэвсэг хоригловол ноцтой байдалд хүрнэ гэж үздэг. Америкийн нийгмийг улс төрийн хоёр том хүчин ийнхүү талцуулсаар байгаа юм. Дэмжигч Бүгд найрамдахчууд халдлага буу зэвсэгтэй холбоогүй, эзэмшиж буй хүнтэй нь холбоотой гэж зүтгэж Америкийн буу зэвсгийн нийгэмлэгээс санхүүжилт авдаг. Ардчилагчид буу зэвсэг хориглох асуудлыг сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж, санал авахад ашигладаг байна.