Хятад-Төв Азийн дээд хэмжээний анхны чуулга уулзалт мөдхөн болох гэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулан Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хятадын Төв Радио Телевизийн “Leaders talk” нэвтрүүлэгт ярилцлага өглөө. Казахстан, Хятад хоёр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай улсууд юм. Уг ярилцлагаар хоёр орны харилцааны хөгжлийн түүхийг сөхөж, мөн Хятад улсад найман жил амьдарсан Касым-Жомарт Токаевийн Хятад улс, хятад хүмүүсийн тухай сэтгэгдлийг хуваалцаж, тэрчлэн олон улсын байдал, геополитикийн зөрчил маргааны тухай ярилцсан байна. Сарантуяа