Шаазангийн алдартай суурин Жин Дэжэнь
2023-05-15 09:41:40
Share
Share this with Close
youtube WeChat

5 дугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Хятадын Соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах үндэсний товчоо Фужөү хотод арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

Жин Дэжэнь бол эрт үедээ ордны даалгавраар шаазан үйлдвэрлэж байсан мянган жилийн түүхтэй, ордны захиалгаар шаазан бүтээж байсан 600 гаруй жилийн түүхтэй суурин юм. Үүний дотор ордны захиалгаар шаазан үйлдвэрлэж байсан зуух нь хааны ордонд хэрэглэгдэх шаазан нийлүүлдэг байсны зэрэгцээ тухайн үед дипломат харилцааны бэлэг дурсгалын шаазан эдлэл хийх чухал үүрэгтэй байжээ.

Жин Дэжэнь суурингийн бараг тал хагас нь шаазан шатаах зуух гэж яригддаг. Энд байдаг хувийн маш олон зуух мөн л гадаадад гаргах өдөр тутмын хэрэгцээний шаазан эдлэл үйлдвэрлэж байжээ.

Сүүлийн жилүүдэд Жинь Дэжэний ваар ,шаазангийн үйлдвэрлэлийн түүх соёл нь дэлхийн олон газрын шаазан урлал сонирхогчдын анхаарлыг татаж, гадаадын 5000 гаруй хүн энд ваар шаазангийн соёлд суралцжээ. Үүний зэрэгцээ Жин Дэжэнь нь ваар шаазангийн соёлыг өвлөх, шинэчлэх шинэ туршилтын бүс болж, дэлхийн олон газрын хүмүүс Хятад улсын ваар шаазангийн соёлтой танилцахад шинэ боломж олгож байгаа юм.



\Уртнасан\