"Жангар" туулийн мэдлэгийн уралдаан болов
2023-05-14 13:24:48
Share
Share this with Close
youtube WeChat

2023 оны 5-р сарын 13-нд Өвөр Монголын Их Сургуульд "ӨМИС-ийн "Жангар"-ын мэдлэгийн 2-р уралдаан" болж өнгөрлөө. 

Уралдаан нь "Жангар" туулийн үндсэн мэдлэг, хэсэг агуулгыг сонгон яриулах болон үзүүлбэр тоглолт хэсэн гурван хэсэгтэй. Уралдаанд ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн 4 тусгай мэргэжлийн 9 ангийн 60 гаруй оюутан оролцосноос уралдааны дүнд Ван Жичэн 1-р байр, Дорноо, Хүсэл 2-р байр, Ли На, Ариунаа, Зулаа нар 3-р байр эзлэв. 

Тус мэдлэгийн уралдаан нь оюутнуудад эртний утга зохиол, ардын аман зохиол, ялангуяа "Жангар" туулийн тухай мэдлэгийг түгээх, судалгааг ахиулах, судалгаанд залуу нэг үеийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой аж.

Н.Пүрэвжав мэдээлэв