Хятад, Казахстаны төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв
2023-05-17 18:38:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 5 дугаар сарын 17-нд Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Хятад улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаевтай хэлэлцээ хийлээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, эрхэм ноён та Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож,  Хятад улсад төрийн айлчлал хийж байгаад маш баяртай байна. Ши-ань хотод тавтай морилохыг урьж байна. Мөн өнөөдөр танай  далан насны төрсөн өдрийг тохиолдуулан дотнын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Ийм тэмдэглэлт мөчид та Хятадад айлчилж байгаа нь хоёр орны харилцаа маш өндөр түвшинд хөгжиж, та болон Хятад улс хоорондын дотнын сайхан хувь барилдлагатайг харуулж байгаа гэжээ. 

Хятад, Казахстаны харилцаа шинэ "Шижир алтан гучин жил"-ийг эхлүүллээ. Хоёр орон найрсаг харилцааг үргэлжлүүлж, харилцан дэмжиж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, улмаар хамтын хөгжилд хүрч, Хятад Казахстаны хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн  байгуулахыг ахиулах ёстой хэмээн Ши Жиньпин хэллээ.