Хятадын соёл, аялал жуулчлалын хэрэглээ нэмэгдсээр байна
2023-05-18 09:52:30
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 19-нд Хятадын аялал жуулчлалын 13 дахь өдөр тохионо. Энэ жилийн тухайд "Үзэсгэлэнт Хятад орон, аз жаргалтай аялал" уриан дор зохиох юм. Тавдугаар сараас эхлэн Хятадын бүх нутаг "5.19 Хятадын аялал жуулчлалын өдөр"  сэдэвт  олон эвент явуулж, байгалийн үзэсгэлэнт газрын тасалбарын үнийг бууруулах, үнэгүй үзүүлэх, соёл аялал жуулчлалын хөнгөлөлттийн эрх тараах зэрэг үр өгөөжтэй  цуврал арга хэмжээг авч соёл, аялал жуулчлалын хэрэглээг нэмэгдүүлж байна. Хятадын дотоодын аялал жуулчлал сэргэж буй нь Хятад болон дэлхийн эдийн засагт илүү их эрч хүч авчрах болно гэж НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага саяхан мэдэгдсэн билээ. 

/Урьхан/