Юньчэн музей юугаараа онцлог вэ?
2023-05-18 16:12:20
Share
Share this with Close
youtube WeChat


Хятадын төв хэсгийн Шар мөрний дунд хэсэгт орших Шань-ши муж бол хүн төрөлхтний өлгий нутаг юм. Хятад улсын дарга Ши Жиньпин Шань-ши мужийн Юньчэн музейг зорин очиж, хүн төрөлхтөний үүсэл гарал, тэрчлэн Хятадын соёл иргэншлийн эхэн үеийн түүхийн олдворыг үзэж сонирхжээ. Ши Жиньпин хэлэхдээ, энэ музейд соёлын олон үнэт зүйлс, олон дурсгалт зүйлс, бүр цаашилбал "улсын эрдэнэ" бий. 

Тэр эрдэнэ бол Хятад газарт амьдарч байсан амьд түүхийн олон сая жилийн мөр, хүн төрөлхтөний арван мянган жилийн соёл, түүх, Хятад гүрний 5000 жилийн соёл иргэншлийг хадгалж, харуулж байна. Иймээс Хятадын соёл иргэншлийн гарал үүслийг судлах төслийг тууштай хэрэгжүүлж, түүхийн судалгааг гүнзгийрүүлэх шаардлагатай” гэжээ. 

Юньчэн музейд одоогоор 30 мянга гаруй төрөл бүрийн олдвор хадгалагдаж байгаа юм.