Хятадын хөл бөмбөгийн спортын халуун фенүүдтэй нутаг бол Шиньжян юм. Гудамжинд бөмбөг өшиглөх хүүхдүүдийг өглөө үдэшгүй энд харж болно. Шиньжяны олон үндэстний иргэд хөл бөмбөгт дуртай, олуулаа хөлбөмбөг тоглож, хөл бөмбөг тэдний өдөр тутмын амьдралд шингэсэн байна.
Шиньжяны баруун өмнөд нутгийн Кашгар хотын Шиамалбаг суурингийн төв бага сургууль голлон хөгжүүлэх спортийн төрлөөр хөлбөмбөгийг сонгож, үндсэн хичээлийн зэрэгцээ өдөр бүр 1 цаг хөлбөмбөгийн сургалт хичээллүүлдэг байна. Эдүгээ тус сургууль хөлбөмбөгийн эрэгтэй зургаан баг, эмэгтэй нэг баг бүрдүүлж, Хятадын эрэгтэй шигшээ багт 3 сурагч, өсвөрийн шигшээд 2 сурагч элсүүлээд байна.
Сургуулийнхаа хөл бөмбөгийн багийн дасгалжуулагч Маматиан олон жил хөл бөмбөгт дуртай хүүхдүүдийн мөрөөдлийг хамт биелүүлж яваа хүн. "Миний сургаж өсгөсөн хүүхдүүд олон улсын дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаж байгаад бахархаж явдаг" гэж Маматиан хэллээ. Тэрээр, хөл бөмбөг бол тийм ч хэцүү төвөгтэй зүйл биш, хүүхдүүдийн дуртай спорт гэв. Хөл бөмбөгийн спортод олон жилийн турш олон хүүхэд хөтөлж дагуулсан түүний хамгийн их хүсэл бол хөл бөмбөгөөр дамжуулж эрүүл саруул, хүчирхэг, шинэ хүмүүсийг өсгөх зорилго юм.