Ши Жиньпин таван орны төрийн тэргүүнтэй юу хэлэлцэв?
2023-05-19 14:29:28
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын энэ жилийн дипломат томоохон арга хэмжээ эртний Ши-ань хотоос эхэллээ. Хятад улсын дарга Ши Жиньпин Төв Азийн таван орны төрийн тэргүүн нартай 5 сарын 17-18 өдрүүдэд тус тус хэлэлцээ хийв. Тан гүрний дүр төрхийг хадгалсан хотхон Датан Фүрүн хүрээлэнд хүндэт зочдыг угтан авах ёслол үйлдэж, хүндэтгэлийн цайллага зохион байгуулжээ.

Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний чуулга уулзалтын талаар шинэ сонирхолтой мэдээ юу байсан бол ?

Дээд хэмжээний уулзалтын өмнөхөн, Ши Жиньпин дарга Төв Азийн таван орны тэргүүн нарын хоёр талт цуврал уулзалтын үеэр маш олон мэдээлэл нийтлэгдсэн бөгөөд мэдээллийн зарим түлхүүр үг анхаарал татаж байна.

Эхний түлхүүр үг нь "хувь заяаны нэгдмэл цогц" юм. Өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сард Хятад, Төв Азийн таван орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан дээд хэмжээний видео уулзалт болсон. Уулзалтын хамгийн чухал үр дүн бол Хятад-Төв Азийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах тухай хоёр тал мэдэгдсэн нь харилцан ашигтай харилцааны шинэ эрин үеийг эхлүүлсэн юм.

Хоёр дахь түлхүүр үг нь "Бүс ба Зам"-ыг өндөр чансаатай хамтран байгуулах" юм. Энэ он бол "Бүс ба Зам" санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Төв Ази бол "Бүс ба Зам" санаачилгыг анх зарласан газар, мөн "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг анх эхлүүлсэн газар юм.

Хэлэлцээний үеэр Ши Жиньпин, "Бүс ба зам"-ыг чанарын өндөр түвшинд бүтээн байгуулах цаашдын төсөл төлөвлөгөө гаргаж, хөгжлийн стратеги, бодлогын уялдааг эрчимжүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах шаардлагатайг онцолсон байна.

Гурав дахь түлхүүр үг нь "Хятад-Төв Азийн механизм" юм. Энэ нь Хятад, Төв Азийн орнуудын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах бөгөөд дээд хэмжээний уулзалтын чухал сэдэв бол Хятад-Төв Азийн механизм байгуулах асуудлаар санал солилцох явдал юм.

Нэр бүхий таван орны төрийн тэргүүн нартай хийсэн хэлэлцээний үеэр Ши Жиньпин, Төв Азийн орнуудтай хамтран ажиллаж, Хятад-Төв Азийн механизмыг зургаан улсын хамтын ажиллагааны чухал индэр болгон байгуулахад Хятад улс бэлэн байна гэж онцолжээ.

Энэ механизм найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шинэ боломж олгож, дэлхий дахинд чухал ач холбогдолтой гэж таван орны төрийн тэргүүн илэрхийлсэн байна. Мөн тэд Хятад улстай хамтран ажиллаж, Хятад-Төв Азийн дээд хэмжээний анхдугаар уулзалтыг амжилттай зохион байгуулж, хамтын ажиллагааны механизм байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.