Хүүхдэдээ бид бөмбөрцгөө өгье
2023-05-22 16:35:54
Share
Share this with Close
youtube WeChat

Биологийн олон янз байдлын олон улсын өдрийн мэндийг та бүхэнд хүргэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2000 оны 12-р сард жил бүрийн тавдугаар сарын 22-ны өдрийг биологийн олон янз байдлын олон улсын өдөр болгон зарласан. Биологийн олон янз байдал гэдэг нь дэлхий дээрх амьд биетүүдийн бүх хэлбэр, түвшин, холбоо бүхий олон янз байдлыг хэлнэ. Энгийнээр хэлбэл, биологийн олон янз байдал гэдэг нь амьд биетүүд болон тэдгээрээс бүрдэх системийн олон янз байдал, олон хувирал юм. Биологийн олон янз байдал нь генетикийн олон янз байдал, төрөл зүйлийн олон янз байдал, экосистемийн олон янз байдал гэсэн гурван түвшинг агуулдаг.