Хүр хорхойн торго
2023-05-23 10:58:37
Share
Share this with Close
youtube WeChat

△Хүр хорхойн үүр

Хятад улс бол хүр хорхойн торго үйлдвэрлэгч, хэрэглэгч дэлхийн хамгийн том орон. Сүүлийн жилүүдэд хүр хорхойн өндөг, үүр, торгон утас, торгоны бүтээгдэхүүн тус тус дэлхийн нийт хэмжээний 80, 70, 80 хийгээд 45-аас дээш хувийг эзэлжээ. “Бүс ба зам” дагуух олон орон бүгд ялам тарьж хүр хорхой тэжээдэг уламжлалтай. 2013 онд Хятад улс “Бүс ба зам” санаачилгыг эхлүүлснээс хойш зам дагуух орнууд, Хятадын дотоодын хүр хорхой тэжээх үйлдвэрлэл хоорондын харилцаа хамтын ажиллагаа улам нэмэгдсээр иржээ.

△"Эртний торгоны зам"-ыг танилцуулжээ

Ялам тарьж хүр хорхой тэжээн торго үйлдвэрлэх уламжлал анх үүссэн газрын нэг болох Хятадын Дорнод нутгийн Жэжян мужийн Хужөү хот бол хүр хорхойн өндөг боловсруулах чухал бүс. Ялмын модны навчаар хийсэн цаасан дээр хүр хорхойг өндөглүүлнэ. Нэг ийм хуудсан дээр хүр хорхойн 25 мянгаас дээш хэмжээний өндөг байдаг бөгөөд тус хот нэг жилд 150 мянган ширхэг цаас бүхий хүр хорхойн өндөг гаргаж авдаг байна. Иймэрхүү дэмжлэгээр гаргаж авсан хүр хорхойн өндөгний бараг 50 хувийг  голдуу “Бүс ба зам” дагуух орнуудад экспортолж, тухайн нутгийн засгийн газарт туслан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд нь дэмжлэг үзүүлж байна.

△Хужөү хотод ялам тарьж хүр хорхой тэжээх үйлдвэрлэлийг явуулж буй Шуан Фү Чяо тосгон

△Тосгоны хүр хорхой тэжээгч айл өндгөө дэлгэж байгаа нь

△Ялмын навчин цаасан дээрх хүр хорхойн өндөг

△Хүр хорхойн өндгийг савлаж байгаа нь

△Хүр хорхойн авгалдайг ялмын навчаар тэжээж буй нь

△Хүр хорхойн үүрийг ялган авч байгаа нь

△Тус хотын хүр хорхой тэжээх үйлдвэрлэлийн баазын гаргаж авсан өнгөт хүр хорхойн үүр



\Уртнасан\