Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 23-нд "Төвөдийн хөгжлийн форум"-д баяр хүргэн захидал илгээж, Төвөдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн түүхэн амжилтыг өндрөөр үнэлсэн байна. Мөн Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын бүх үндэстний ард түмнийг илүү аз жаргалтай, сайхан амьдралын төлөөх шинэ зорилтыг дурдаж, Төвөдийн урт хугацааны тогтвортой байдал, өндөр чанартай хөгжлийг ахиулах чиглэлээр зааварчилга өгсөн байна.
Ши Жиньпиний илгээсэн баярын захидал уг форумд оролцогчдын талархлыг хүлээж идэвхийг бадраажээ. Уг арга хэмжээнд оролцсон төлөөлөл илэрхийлэхдээ, “Ши Жиньпин даргын илгээсэн баярын захидлын үзэл баримтлалын удирдлага дор, Хятадын үндэстний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад Төвөд улам их хувь нэмэр оруулах нь гарцаагүй бөгөөд Төвөдийн бодит байдалд нийцсэн өндөр чанартай хөгжлийн зам улам өргөжиж, Төвөдийн ирээдүй улам гэрэлтэж, ард иргэдийн амьдрал илүү аз жаргалтай болох нь дамжиггүй юм” гэжээ.
Төвөдийн ард иргэдийн амьдрал ихээхэн дээшилсэн нь Хятад улс ард иргэддээ төвлөрсөн үзэл баримтлалыг мөрдөж ирсэнтэй салшгүй холбоотой юм.Саяхан Пакистаны сэтгүүлч Асгар Лхас хотод дахин зочилжээ. Тэрээр таван жилийн өмнө Төвөдөд очиж байсан хүн. Таван жилийн хугацаанд Төвөдөд гарсан өөрчлөлт хувиралт түүнд гүн сэтгэгдэл үлдээсэн байна. Тэрээр хэлэхдээ, “Урьд нь сонин сэтгүүлээс Төвөдийн тухай мэдээллийг уншиж байсан. Гэхдээ газар дээр нь ирээд харахад илүү бодитой, Төвөдийн тухай бүх талыг хамарсан ойлголттой боллоо ” гэж хэлж байлаа.