“Гэрэл цацарсан суши, автобусны хэр том биетэй салмон загас...” Эдгээр нь шинжлэх ухааны зөгнөлт кинонд гардаг үзэгдэл бус, харин амьдрлын бодит байдал болох магадлал өндөртэй болоод байна. Цөмийн хор хөнөөлд өртсөн Япон улс ухаарал сэхээрэл авахгүй, харин Фукушимагийн цөмийн бохирдолтой усыг зориуд далайд цутхахаар зэхэн, олон нийтийн түрхрэн давалгаалсаар буй эсэргүүцлийн дуу хоолойг үл тоомсорлож байна. Японы хариуцлагагүй энэ үйлдэл дэлхийн далайн экологид заналхийлж байна. Цөмийн бохирдолтой усыг далайд цутгаснаар бидний амьдралд ямар сөрөг нөлөө үүсгэх вэ? “Суши, суши минь” дедуктив видеод Японы “Гэрэл цацарсан суши” борлуулагч хийгээд Калифорнийн нэгэн серфинг хийгчийн хоорондын яриагаар түүний үүсгэж болох хор хөнөөлийг тусгажээ. Видеод суши зарагч Окаши Сан, серфинг хийгч хоёр ийн ярилцжээ.