Энэ сарын 25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 2023 оны Жүн Гуаньцүний форумд баярын захидал илгээжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, "Шинэ ээлжийн технологийн хувьсал өөрчлөлт тухайн салбарт ид өрнөж байгаа энэ үед улс орнууд аль цаг үеэс илүүтэйгээр нээлттэй харилцан хуваалцаж, олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай. Хятад улс харилцан ашигтай, хамтдаа хожих нээлттэй стратегийг баримталсаар ирсэн бөгөөд дэлхийн улс орнуудтай технологийн инновацийг хамтдаа ахиулахад бэлэн байна" гэжээ.
Тэрээр онцлохдоо, Бээжин хот боловсрол, технологи, боловсон хүчний давуу талаа бүрэн тодотгож, Жүн Гуаньцүний өөрчлөлт шинэчлэлийг эрчимжүүлэн аль болох түүчээлж туршиж, дэлхийд тэргүүлэгч технологийн парк болгон бүтээн байгуулах ажлыг ахиулна гэжээ.