Энхийг сахиулагчдыг дурсах арга хэмжээ болов
2023-05-26 10:32:26
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд энэ сарын 25-нд болсон арга хэмжээний үеэр энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа амь үрэгдсэн баатруудыг дурсах ёслол болсон байна. Мөн тавдугаар сарын 29-нд тохиох НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөр, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцжээ.  

Тухайн өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш амь үрэгдсэн энхийг сахиулагчдын хөшөөнд цэцэг өргөн, 1948 оноос хойш НҮБ-ын  энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаад үрэгдсэн 4200 гаруй энхийг сахиулагчийг дурсан санагалзсан байна.  

Антонио Гутерреш, 2022 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд амиа алдсан 103 цэрэг, цагдаа, албан хаагчдыг Даг Хаммаршельдын нэрэмжит одонгоор нэхэн шагнаж, хүндэтгэн дурссан байна.