Энэ сарын 25-ны өдөр Их Британийн Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудлын хэсэг ажилчид ажил хаялт зарлалаа. Энэ удаагийн ажил хаялтыг Их Британийн нэгдсэн үйлдвэрчний эвлэл санаачилсан бөгөөд 27-ны өдрийг хүртэл үргэлжилж, 1400 орчим хүн оролцох төлөвтэй байна.
“Зорчигчдын хэвийн зорчих нөхцөлийг хангахын тулд онцгой байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлсэн” гэж нисэх онгоцны буудлын удирдлагууд хэлж байлаа. Түүнчлэн нисэх буудлын захиргаанаас зорчигчдын аяллыг саатуулахгүйн тулд онгоцны буудалд цагийн нөөцтэй ирэхийг сануулж байна. Үүнээс өмнө нэгдсэн үйлдвэрчний эвлэлийнхэн цалин хөлс нэмэх зэрэг асуудлаар удирдлагуудтай хийсэн хэлэлцээ таслагдсан тул 15 хоногийн турш ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан юм. “Одоогоор тэдэнд амьдралын өртгийн дарамт нэмэгдсээр байна” гэж Үйлдвэрчний эвлэлийн хариуцлагатан үзэж байна.
Их Британийн Үндэсний статистикийн газрын энэ долоо хоногт гаргасан мэдээллээр, дөрөвдүгээр сард Их Британийн хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар өссөн нь шинжээчдийн төсөөллөөс давсан үзүүлэлт бөгөөд харьцангуй өндөр түвшинд хэвээр байна.
Нисэх буудлын ажилтнуудаас гадна, Их Британийн бусад олон салбарын ажилчид, тухайлбал сувилагч, галт тэрэгний жолооч нар ч дахин ажил хаялт явуулахаар төлөвлөжээ.