НАТО-гийн тэлэлт нь бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг эвдэх нь дамжиггүй
2023-05-26 18:32:16
Share
Share this with Close
youtube WeChat

Японы ерөнхий сайд 7-р сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж буй талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 26-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын тал үүнийг анхааралдаа авсан. Ази-Номхон далайн бүс нутаг нь Хойд Атлантын далайн газарзүйн хүрээнд хамрагдахгүй бөгөөд НАТО зүүн тийш буюу Ази-Номхон далайн бүс нутаг руу тэлэх нь тус бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг зайлашгүй алдагдуулах болно гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Японы Ерөнхий сайд Фумио Кишида ирэх долдугаар сард Литвад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргатай хоёр талын хэлэлцээ хийж, тус сард Токиод харилцах салбар нээх төлөвлөгөөг судлан хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ.

Мао Нин онцлон тэмдэглэхдээ, улс орнуудын харилцааг хөгжүүлэх нь дэлхийн энх тайван хийгээд тогтвортой байдалд тустай байх ёстой бөгөөд гуравдагч этгээдэд чиглэсэн юм уу гуравдагч этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх ёстой хэмээн Хятадын тал үзсээр ирсэн юм гэжээ.