Хятад улсын автомашины экспорт тогтвортой өсөж байна хэмээн өнөөдөр Хятадын Худалдааны яам хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Энэ оны эхний дөрвөн сард, Хятад улс 1 сая 494 мянган автомашин экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 76.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тус хугацаанд Хятад улс дэлхийн 204 улс орон, бүс нутагт автомашин экспортолсон байна. Үүнд “Бүс ба зам” дагуух орнуудтай хийсэн экспорт 13.64 тэрбум ам.доллар болсон бол өндөр хөгжилтэй орнуудтай хийсэн экспорт 12.41 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Дурдууштай нь энэ оны эхний дөрвөн сард, шинэ эрчим хүчний автомашин нь нийт экспортын үнийн дүнгийн 42.9 хувийг эзэлсэн байна.