ЕХ Украинд цэргийн тусламж үзүүлжээ
2023-05-26 10:37:49
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков энэ сарын 24-ний өдөр хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, “Хэрэв барууны орнуудаас Украинд хангалтаар ирүүлсэн F-16 сөнөөгч онгоцууд цэргийн тусгай ажиллагааны бүс дэх дайнд оролцвол эдгээр нь Оросын талын хууль ёсны бай болно” гэжээ. Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Барууны орнууд Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлж байгаа нь Европ тив дэх мөргөлдөөнийг хурцдуулж, замбараагүй байдлыг шат өгсүүлж буйн илрэл. Барууны орнуудын хувьд үр дагаврыг нь тооцоолоход бэрх” гэж мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден саяхан бусад улс орнууд Украинд F-16 зэрэг дэвшилтэт сөнөөгч онгоц нийлүүлэхийг дэмжиж буй байр сууриа илэрхийлсэн. “Польш зэрэг олон орон F-16 сөнөөгч онгоцыг ажиллуулах чиглэлээр Украины нисгэгчдийг сургаж эхэлсэн” гэж Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Хосе Боррел мөн саяхан мэдэгджээ.

Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын газрын дарга Буданов энэ сарын 24-ний өдөр олон нийтийн сүлжээнд, "Украины арми эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авах ажиллагааг эхлүүлэхэд хангалттай хүн хүч, зэр зэвсэг хуримтлуулсан бөгөөд удахгүй үйл явц эхэлнэ гэж бичжээ. Украины хуурай газрын цэргийн командлагч Серский ч 25-ны өдөр олон нийтийн сүлжээнд нийтлэл хийж, Украины цэргүүд Бахмут дахь хамгаалалтын ажиллагаагаа үргэлжлүүлж, ахиц дэвшил гаргасаар байна гэж тэмдэглэжээ.

Саяхан Брюссель хотноо Европын холбооны гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хурал болсон ч Украинд цэргийн шинэ тусламж үзүүлэх асуудлаар  тохиролцоонд хүрч чадаагүй юм. Борелли уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Европын холбоо Украинд 10 гаруй тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлсэн. Энэ оны гуравдугаар сараас хойш Европын холбооны гишүүн орнууд Украинд 220 мянган их бууны сум, 1300 пуужин нийлүүлсэн байна. ЕХ Украины 20 мянга гаруй цэрэг байлдагчдыг сургасан бөгөөд энэ оны эцэс гэхэд 30 мянгад хүрэх төлөвтэй байна” гэжээ.