Үр өгөөжтэй - Янлин бүс
2023-05-29 15:45:32
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрвөн мянган жилийн тэртээх Жөү улсыг үндэслэгч Хүөжи хаан Хятадын баруун хойд нутгийн Шааньши мужийн Шяньян хотын харьяа Янлин хэмээх газарт тариалан эрхлэхийг хүмүүст зааж байсан гэдэг. Энэ нь Хятадын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хөдөө аж ахуй эрхлэх үндэслэлтэй сурталчилгаа, бодлогоор дэмжсэн анхны арга хэмжээ байжээ. Тиймээс Янлин бүсийг Хятадын газар тариалангийн ариун дархан газар гэж үздэг бөгөөд Янлин нь Хятадын анхны ХАА-н дээд технологийн аж үйлдвэрийн үлгэр жишээ бүс болж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг хүчтэй ахиулснаар, шинжлэх ухаан, технологийн давуу талаараа олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны чухал индэр болсон байна.

Тус бүсийн ухаалаг ХАА-н үлгэр жишээ хүрээлэнд ороход эгнүүлэн тарьсан хүнсний ногоо тод гэрлийн дор өнгө ялгарч харагдана.  Хөрсөнд тарьдаг талбайн хүнсний ногоотой адилгүй, харин усанд ургуулдаг  хүнсний ногоо бөгөөд алсаас цахим удирдлагаар хянах боломжтой юм.

Хүнсний ногооны түүхэнд шинэ домог болсон сүүлийн үеийн энэ технологи нь "Бүс ба Зам" дагуух улс орон, бүс нутагт өргөнөөр нэвтэрч байна. Янлингийн ХАА-н  дээд технологийн аж үйлдвэрийн үлгэр жишээ бүс 2019 оны байдлаар, дэлхийн 60 гаруй оронтой энэ чиглэлээр харилцаа тогтоож,  "Бүс ба зам" дагуух 50 гаруй улс оронтой хэмнэлттэй усалгаа, цэцэг мод тарих, бэлчээр сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ улс орнуудаас ХАА-н техникч, эрдэмтэн судлаач, гадаадын оюутнууд Янлинд ирэн танилцаж, ажиглаж, зочилж байсан удаатай.

"Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт нь Янлин бүсийг дэлхийтэй холбож, дэлхийн үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж, хамтын ажиллагаа нь Янлин болон "Бүс ба Зам" дагуух орнуудын харилцааны гүүр болж, шинэ эриний хөдөө аж ахуйн гадаадтай  хамтрах  солилцооны шинэ дүр зургийг бүрдүүлж байна.