Дам тамхидалтын хор ямар гэж санана....
2023-05-31 15:45:55
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 5-р сарын 31. Дэлхийн тамхигүй өдөр. Дам тамхины хор хөнөөлийг хүн бүр мэддэг болов уу. Хэрэв сайн мэддэггүй бол наашаа суугаад биднийг сонс.

Дам тамхидалт гэдэг нь уушгины хорт хавдар, астма зэрэг өвчин үүсгэдэг гэж хүмүүс үздэг. Үнэн хэрэгтээ дам тамхидалт нь хүний биеийн олон эрхтнийг гэмтээгээд зогсохгүй, цаашлаад “гуравдагч утаа” бий болгож, улмаар илүү олон хүнд сөргөөр нөлөөлдөг. Зөвхөн нэг ширхэг янжуур ямар хортойг харья.

Нэгд, удаан хугацаагаар дам тамхидалтын хохирогч болбол хоолой бөглөрөх, загатнах, ханиалгах, улмаар хоолойн үрэвсэл зэрэг шинж тэмдэг үүсгэдэг.

Хоёрт, олон улсын хэмжээнд дам тамхидалт нь уушгины хорт хавдар тусах өндөр эрсдэлт хүчин зүйлийн жагсаалтад орсон байдаг. Тамхины утаа хамрын хөндийгөөр дамжин өнгөрөхөд PM 2.5-аас бага утааны тоосонцор уушгинд ордог.  Уушги нь утаа, тоос шингээх үүрэггүй тул зөвхөн гэмтэл авдаг.

Гуравт, тамхинд агуулагдах никотин, нүүрстөрөгчийн исэл нь титэм судсыг гэмтээж, зүрхний титэм судасыг нарийсгаж, тромбоцит үүсгэж, цусыг өтгөрүүлж, цусны бөөгнөрөл үүсгэдэг.

Дөрөвт, дам тамхидалт нь харааны эмгэгийг үүсгэж, хараа мудах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн хүүхдийн нүдний эрүүл мэнд, хөгжилд хортой байдгаас хүүхдийн хараанд муугаар нөлөөлнө.

Тавд,  Дам тамхидалтад байнга өртдөг хүүхдийн сонсгол сөргөөр нөлөөлж,  чихний үрэвсэл  үүсгэдэг байна.

Зургаад, мөн арьсанд коллаген үүсэхэд саад болж, арьсны хөгшрөлийг түргэтгэдэг. Тамхины утаа арьсны  уян хатан байдалд нөлөөлж, арьсыг сулруулдаг.

Долоод, утаагүй цэвэр агаартай харьцуулбал электрон тамхины никотин 10-115 дахин их байдаг. Үүнд зарим металлын агууламж нь ердийн тамхинаас ч илүү өндөр байдаг.

Наймд, "Гуравдагч утаа" гэдэг нь тамхичдын хувцас, үс гэзэгнээс үүссэн тамхины  нэгшмэл үнэрийг хэлнэ. Судалгаанаас харвал "гуравдагч утаа"-нд удаан байвал амьсгалын системийг гэмтээж, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.