5-р сарын 31-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэрэг хариуцсан зөвлөлийн Тамгын газрын дарга Ван И, Германы Канцлерын Гадаад харилцааны зөвлөх Прутнертэй Бээжин хотноо уулзжээ.
Ван И хэлэхдээ, Хятад Герман бүх талын стратегийн түнш болсны хувьд хоёр орны харилцааг эрүүлээр хөгжүүлэх, тэрчлэн дэлхийн чанартай сорилтын эсрэг хамтдаа хүчин зүтгэл гаргах нь зүйтэй. Өнөө олон улсын нөхцөл байдал тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйл нэмэгдэж байгаа учраас Хятад Германы засгийн газар хоорондын долоо дахь зөвшилцлийг амжилттай зохион байгуулж Европ, цаашлаад дэлхий нийтэд эерэг дохио өгөх ёстой гэжээ.
Прутнер хэлэхдээ, Герман Хятадын харилцаа бат бүх үндэс суурьтай. Герман улс "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримтална. Удахгүй болох Герман-Хятадын засгийн газар хороодын зөвшилцөлд маш хүлээлттэй байна гэжээ.