Хил дамнасан цахим худалдаа нэмэгдэж байна
2023-06-01 10:39:43
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 31-ний өдөр Жэжян мужийн Ханжөү хотод болсон хил дамнасан цахим худалдааны туршилтын бүсээс сэтгүүлч мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Хятад улсын хил дамнасан цахим худалдааны байгууллагын тоо 100 мянга давжээ. Туршилтын бүсэд 690 орчим цахим худалдааны аж үйлдвэрийн парк байна. Хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын гадаад худалдаанд эзлэх хувь таван жилийн өмнө 1 хувь хүрэхгүй байсан бол эдүгээ 5 орчим хувь болж өссөн байна.

Хятад улс 2015 онд Ханжөү хотод анхны туршилтын бүсийг байгуулснаас хойш 2022 оны эцэс гэхэд Хятадын Төрийн зөвлөл 31 муж, өөртөө засах орон, хотод 165 нэгдсэн туршилтын бүс байгуулжээ.

Хятадын хил дамнасан цахим худалдааны түншүүд дэлхийн өнцөг булан бүрт байдаг бөгөөд 29 улстай цахим худалдааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Худалдааны яамны олон улсын худалдааны хэлэлцээч, дэд сайд Ван Шоувэнь хэлэхдээ, Хятад улсын хил дамнасан цахим худалдаа эрчимтэй хөгжиж, зах зээлийн асар их нөөцтэй, эрэлт, нийлүүлэлтийг бага зардлаар, өндөр үр ашигтайгаар хангаж, илүү олон аж ахуйн нэгж, эцсийн хэрэглэгчдэд зориулсан өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой гэжээ.