Хятад улсад унадаг дугуйн хэрэглээ нэмэгдэж байна
2023-06-02 15:01:07
Share
Share this with Close
youtube WeChat

Маргааш 6 сарын 3. Дэлхийн унадаг дугуйн өдөр. Хятад улс бол дэлхийд хамгийн их унадаг дугуйн үйлдвэрлэлийн бааз, хэрэглээний зах зээл юм. Сүүлийн жилүүдэд ногоон аялал хүмүүсийн амьдралын хэмнэл болж олон хотод унадаг дугуй их ашиглах болжээ.

Унадаг дугуй байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай. Хүн бүр өдөр бүр дугуй унах нь ямар ч идэвхитэй хөдөлгөөнийг орлохуйц дасгал болдог байна.

Олон ч хот унадаг дугуйг хөгжүүлж, тусгай зориулалтын зам засаж, иргэд өдөр тутам дугуй унаж, аялж, биеэ бялдаржуулахыг дэмжиж байна.