BYD Израилийн хамгийн их борлуулалттай брэнд болов
2023-06-04 15:30:31
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Израилийн автомашин импортлогчдын нийгэмлэгээс саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD энэ оны 1- 5-р сард Израилийн хамгийн их борлуулалттай цахилгаан автомашины брэнд болжээ.

Статистик мэдээллээс үзвэл, энэ оны эхний таван сарын байдлаар BYD Израильд нийт 8497 цахилгаан автомашин борлуулсан бөгөөд гол загвар нь SUV Atto3 байжээ. BYD нь энэ хугацаанд Израйльд хамгийн их борлуулалт сайтай цахилгаан автомашины брэнд болсон бөгөөд мөн Израйльд хамгийн их борлуулалттай автомашины тав дахь брэнд болсон байна.

Үүнээс гадна энэ оны 1-5-р сарын байдлаар, Хятадын Geely автомашины групп Израильд 4091 цахилгаан машин, Өмнөд Солонгосын Hyundai Motor 2618 цахилгаан машин, АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Тесла 1863 цахилгаан автомашин борлуулж, цахилгаан автомашины борлуулалтын жагсаалтад хоёроос дөрөвт жагссан байна.