Байгалийн түүхийн үндэсний музей нээлтээ хийв
2023-06-05 15:50:12
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжин хотноо өнөөдөр Хятадын Байгалийн түүхийн үндэсний музейн нээлт боллоо. Тус музей бол Хятадын үндэсний хэмжээний байгалийн иж бүрэн цорын ганц төдийгүй байгалийн тогтоц, хүний нийгмийн түүх, шинжлэх ухаан, урлагийн үнэ цэнэ бүхий өв, олдворыг хамгаалах, судлах, цуглуулах, тайлбарлаж дэлгэн үзүүлдэг үндэсний зэрэглэлийн байгалийн түүхийн музей болох юм.  Байгалийн түүхийн үндэсний музейг бүтээн байгуулах нь ХКН-ын  20 дугаар их хурлын бодлого, Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх бодит ажил болж, ард иргэдийн шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Олон арван жилийн туршид палеонтологи, амьтан, ургамал, антропологи зэрэг дэлхийн шинжлэх ухаан, амьд бодисын шинжлэх ухааны чиглэлээр сорьц цуглуулах, шинжлэх ухааны судалгаа болон шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх талаар Байгалийн түүхийн үндэсний музей баялаг үр бүтээл олсон байдаг. Одоогоор 370  гаруй мянган үзмэртэй  бөгөөд ховор сорьцын тоогоороо Хятад улсдаа нэгдүгээрт ордог байна.