Хорон санаатай заль мэх бүтэлгүйтэх нь гарцаагүй
2023-06-05 23:12:14
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан АНУ Хятадтай харилцах харилцааны асуудлаар дахин сөргөлдөж эхэллээ. Нэг талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Остин 20 дахь удаагийн Шангри-Ла яриа хэлцлийн үеэр Хятад руу өдөөн халдлага явуулж, Тайваний хоолойн асуудал болон "эрх чөлөө" гэгчийг дурдсан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын цэргийн хөлөг онгоц Тайванийн хоолойгоор дамжин өнгөрсөн тухай хөөрөгдөж, мөн Хятадын талын эсэргүүцэлд учирсан хэмээн хэлсэн байна. Нөгөөтэйгүүр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах Даниел Критенбринк 4-ний өдөр Хятадад айлчилж, Хятад улстай харилцахыг хүсжээ.

Нэг талаар сөргөлдөж, нөгөө талаар яриа хэлцэл, хамтын ажиллагаа гэгчийг хөөрөгддөг заль мэхийг хүмүүс сайн мэддэг. Хятадтай харилцах харилцаанд АНУ-ын иймэрхүү эвгүй зан авир нь үнэндээ тэдний гадаад стратегийн хэвийн байдал юм. Олон улсын хамтын нийгэмлэгт ноёрхож дассан АНУ шиг том гүрэнд ерөнхий утгаараа дипломатын тухай ойлголт үнэндээ байхгүй гэж зарим шинжээч үзэж байна.

Бодит байдлаас харахад, АНУ-ын зөрчилтэй байдал нь Вашингтоны гажуудсан улс төрийн байдлыг харуулж байна. АНУ Хятадыг "хамгийн том стратегийн өрсөлдөгч" хэмээн буруу байр суурь тогтоосон нөхцөлд, "Хятадтай хатуу харьцах" гэгдэх бодлого нь Вашингтоны улс төрийн хувьд зөв гэж үзсэнд байгаа юм. Тийм болохоор ямар ч улс төрч Хятадтай харилцаагаа намжаах хариуцлагыг хүлээхээс зүрхэлдэг. Энэ удаагийн Шангри-Ла яриа хэлэлцээний үеэр АНУ "Хятадын заналхийлэл" гэгчийг дэвэргэснээр байгаа нь тэдний ноёрхлын дүрэм журам өөрчлөгдөөгүй, Хятад, Америкийн харилцааг улс төрийн наймаа болгон ашиглах практик өөрчлөгдөөгүй байгааг харуулж байна.

Гэсэн хэдий ч АНУ-ын өнөөгийн хүч чадал энэ байр сууринд тохирохгүй болсон. АНУ-ын өнөөгийн дотоодын эдийн засгийн нөхцөл байдал хямралаар дүүрэн байна. Хоёр нам өрийн хямралыг шийдвэрлэхээр хэчнээн хэлэлцээ хийсэн ч асуудлыг үндсээр нь шийдэж чадаагүй. Bloomberg зэрэг хэвлэлийнхний мэдээлснээр, АНУ-ын Сангийн яамны албаны хүмүүс саяхан Хятадад санаа тавьж буйгаа илэрхийлж, хоёр том эдийн засгийн цогц болох Америк, Хятад хоёр орон дэлхийн макро эдийн засаг, санхүүгийн асуудлаар нягт харилцаж, дэлхийн сорилтыг хамтран шийдвэрлэхийн чухлыг онцолсон байна. АНУ Хятад руу төлөөлөгч томилж буйн хамгийн чухал хүсэл эрмэлзэл  бол АНУ-ын өр дээр төвлөрсөн хямралыг зохицуулахын төлөө юм гэж шинжээчид онцолжээ. Үүнээс гадна АНУ цаг уурын өөрчлөлт, цөмийн зэвсгийн тархалт, Орос, Украины мөргөлдөөн зэрэг асуудлаар Хятадтай хамтран ажиллах шаардлагатай байгаа юм.

АНУ-ын одоогийн удирдагч 2020 онд нэр дэвшихдээ “Засгийн эрх барих туршлага” нь хамгийн чухал давуу талуудын нэг гэдгийг удаа дараа онцолж байсныг хүмүүс санаж байгаа. Хятад, Америкийн харилцааны өнөөгийн хүндрэлийн гол шалтгаан нь Хятадын стратегийн талаарх АНУ-ын буруу ойлголттой холбоотой гэдгийг хүмүүс тодорхой харж байна. Алдаа гаргасан бол залруулах ёстой. Харин АНУ-ын  хүссэн шаардсан бүхэнд нь Хятад улс хамтран ажиллана гэж хүсэх хэрэггүй, мөн Хятадын эрх ашгийг үл тоомсорлож, хохироож болохгүй. Хятадтай харьцахдаа АНУ юу хүссэн бүхнээ хийнэ гэж оролдох ёсгүйг баримт нотолж байна. Харин бие биенээ хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтдаа ялалт байгуулахыг баримтлах ёстой юм.