Шилийн гол аймаг, тэр дундаа Эрээн хотын Гэрэлт-Од сумын нутгийн хойд зах нь Монгол улсын Дорноговь аймагтай хиллэдэг. Салхи шуурга, гал түймрээс дайжсан зэрлэг амьтад, хилийн өргөст төмөр торыг амь зулбан давж орж ирэх нь бий. Хөөрхий, тэр амьтдыг төмөр торноос салгаж, амийг нь аварч, асар тэжээж байдаг сайхан сэтгэлт нутгийн малчид байдаг.