Шувууны диваажин-Улаансухай
2023-06-06 20:45:23
Share
Share this with Close
youtube WeChat

Өвөр Монголын Баяннуур хотын Урдын өмнөд хошуунд байрладаг Улаансухай бол Шар мөрний сав газрын хамгийн том намгархаг газар, усны нийт талбай нь 293 хавтгай дөрвөлжин км, Шар мөрний экологийн аюулгүй байдлын гол зангилаа юм.

Өнгөрсөн зууны ерээд оноос хойш Улаансухайн байгалийн усан хангамж багасаж, хотын бохир усанд автаж, экологийн чадавх буурсан бол сүүлийн жилүүдэд сав газрын бүх хэсгийг хамарсан, иж бүрэн менежмент цэгцлэлтийг хийснээр тус нутгийн экологийн орчин эрс сайжирч, усны чанар ерөнхий V түвшинд хүрч, 264 зүйлийн шувуу, 22 төрлийн загастай болжээ.