Хятадын уламжлалт соёл хэдэн мянганаар залгамжлагдсаны учир...
2023-06-07 09:23:39
Share
Share this with Close
youtube WeChat

Хүн төрөлхтний 6000 шахам жилийн түүхэнд соёл иргэншлийн 26 хэлбэр бий болсон бол зөвхөн Хятадын соёл өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилсээр... гэж Их Британийн түүхч Арнольд Жозеф Тойнби гайхаж байсан удаатай.

Энэхүү ховорхон үлдэх залгамж чанар нь соёл иргэншлийн дотоод хөгжлийн эрч хүчнээс гадна гадаад ертөнцөд нээлттэй, хүлээцтэй хандсанаас үүдэлтэй юм.

Түүхийг эргэн харвал, Хятадын соёл иргэншлийн цэцэглэн хөгжиж буй үед  бусдын соёлыг хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчиж, тэдний өвөрмөц талыг хүндэтгэж байсныг бид тод харж болно. Нөгөөтээгүүр бусад соёлын зарим бүрэлдэхүүн хэсэг, хүчин зүйлсийг өөртөө шингээхийн зэрэгцээ тухайн үндэстний соёлыг ч баяжуулсан байдаг.

Хятадын үндэсний хүч дээшилж, олон улс дахь байр суурь нэмэгдсэнээр зарим улс оронд "Хятадын заналхийллийн онол" гэгч гарч ирэв. Өөр өөр соёл иргэншил хооронд мөргөлдөөн гарч, хүчирхэг улс орны соёл иргэншил нь бусад соёлыг колоничлох, тэлэлт явуулах, ноёрхох нь гарцаагүй хэмээн тэд үздэг. 

Гэхдээ хүн төрөлхтний соёл иргэншил ганцхан загвартай биш, хөгжлийн ганц замтай ч биш юм. Хятадын соёл иргэншил хүчирхэг байх үедээ нээлттэй, хүртээмжтэй байсныг Тан гүрний хөгжлийн оргил үе, Чуаньжөү хотын түүх гэрчилнэ. Бусдын соёл иргэншлийг үгүйсгэхгүй, зөрчилдөхгүй, харин тэднийг хүндэтгэж, шингээж, адилаа нэгтгэж ялгаатай зүйлээ хойш тавихын зэрэгцээ нийтлэг талыг эрэлхийлж, эв нийцтэй хамтдаа зэрэгцэн оршиж байгаа нь Хятадын соёл иргэншил олон мянган жилийн турш уламжлагдан ирсний чухал учир шалтгаан юм.