Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин ӨМӨЗО-нд
ажиллаж, мод тарьж цөлжилттэй тэмцэх тухайд зааварчилгаа өглөө.
ХКН-ын Төв хороо, Хятадын Төрийн Зөвлөл 1978 онд баруун хойд, умард нутаг, зүүн хойд нутагтаа мод тарьж, ойн аж ахуйг хөгжүүлэх, цөлжилттэй тэмцэх стратеги боловсруулсан юм. Түүнээс хойш ӨМӨЗО-ны Баян-нуурынхан 45 жилийн турш үе үеийн ойжуулагчдын хөдөлмөр зүтгэлээр ихээхэн цөлжсөн газар нутгийг баян бүрд болгожээ.