Шэньжэньд соёлын өвийн үзэсгэлэн гарлаа
2023-06-09 10:41:06
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан нээгдсэн Шэньжэний соёлын өвийн 19 дэх үзэсгэлэнгийн  соёлын биет бус өвүүд олны анхаарлыг ихэд татжээ. Энэ удаагийн  үзэсгэлэнд соёлын байгууллага, компани нийлсэн 3500 нэгж оролцож байгаа юм.

Шаньши муж нь соёлын биет бус өвөөр  баялаг нутаг юм. Улсын зэрэглэлийн соёлын биет бус өвийн 182, мужийн зэрэглэлийн 942 төрөл байдгаас ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад хоёр төрөл зүйл бүртгэгдсэн байдаг.

Энэ тухай ХТРТ-ийн “Соёлын биет бус өвөөс Хятад орныг танихуй” цуврал нэвтрүүлэг үзэгчдэд танилцуулжээ. Нэвтрүүлгээр соёлын биет бус өвийг бүтээх арга, уламжлал, шинэчлэлийг танилцуулж, соёлын биет бус өвийн уламжлагчдыг сурвалжлан ярилцсан байна. Цуврал нэвтрүүлгийн эхний бүлгийг Жэжян, Фужянь, Жянсу, Юньнань, Шаньши гэсэн таван ангиар үзэгчдэд хүргээд байна. Удаад нь Сычуань, Гуандүн, Хунань, Өвөр Монгол, Хэбэй зэрэг олон мужийн цувралыг  үзүүлж, цаашлаад Хятад улсын соёлын биет бус өвүүдийн эрин цагийн шинэчлэлийг харуулах юм.


\Уртнасан\