Шанхайн олон улсын кино наадам нээлтээ хийнэ
2023-06-09 10:25:47
Share
Share this with Close
youtube WeChat

Шанхайн 25 дахь  олон улсын кино наадам өнөөдөр /6 дугаар сарын 9/ нээлтээ хийнэ. Тус наадам 1993 онд зохиогдож эхэлснээр, 35 жилийн нүүр үзэж, Хятадын киноны үйлдвэрлэл, хөгжил өөрчлөлтийн гэрч болжээ.

“Бүс ба зам” санаачилгын 10 жилийн ой,  Шанхайн олон улсын кино наадмын зүгээс  санаачилсан “Бүс ба зам” кино наадмын холбооны 5 жилийн ой энэ жил давхар тохиож байна. Энэ удаагийн кино наадмын үеэр “Бүс ба зам” киноны долоо хоног, шинжлэх ухааны зөгнөлт киноны долоо хоног, кино үзүүлэх зэрэг багц арга хэмжээг зохион байгуулж, шилдэг сайн киног хотын иргэдэд үзүүлж, танилцуулах боломж олгох юм байна.



\Уртнасан\