Шанхайн олон улсын кино наадам эхэллээ
2023-06-09 10:27:39
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр эхэлж 18 хүртэл үргэлжлэх Шанхайн олон улсын 25 дахь кино наадам бол олон улсын кино үйлдвэрлэгчдийн холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын анхны А зэрэглэлийн кино наадам бөгөөд дэлхийн А зэрэглэлийн 15 кино наадмын нэг юм.

Кино наадамд хилийн чанадаас ихээхэн анхаарал хандуулж, бүртгэлийн хугацаанд дэлхийн 128 улс болон бүс нутгийн 8800 шахам бүтээл иржээ. Энэ жилийн кино наадмын дээд шагнал  "Алтан цом" үндсэн төрөл, Азийн шинэ уран бүтээлчид, баримтат кино, хүүхэлдэйн кино,богино хэмжээний кино гэсэн таван хэсгээс бүрдэж байна. Эдгээрээс Япон улсын "Сайн уу, ээж ээ" зэрэг олон улсын кино, баримтат кино, хүүхэлдэйн кинонууд "Алтан цом" -д шалгарсан бөгөөд Шанхайн олон улсын кино наадамд алдартай найруулагчдын шинэ бүтээлүүд цугларч, олон улсын хэмжээнд анх удаа дэлгэцнээ гарч буй хэмжээ улам нэмэгдсэн байна.