Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн 6 сарын 14-нд тэмдэглэдэг. Маргааш цусны донорын 20 дахь өдөр болж, “Цусаа хандивлаж, амьдрал хуваалцъя” уриан дор зохиогдоно. Аюулгүй цус бол эмчилгээний чухал нөөц, олон хүний амь насыг авардаг билээ. Хүн тодорхой хэмжээгээр цусаа өгөхөд өөрийн эрүүл мэндэд сайн төдийгүй хүмүүст амьдрал бэлэглэдэг. Цусаа үнэ төлбөргүй өгснөөр, илүү олон хүний амь аварч болохыг хүмүүст таниулж, цусны доноруудын эгнээнд нэгдэхийг хүсье!