Шиньжааны Такаламакан цөл дэлхийд хоёрт ордог арвин уужим элс юм. Энэ их цөлийг хөндлөн туулсан 522 километр урт замыг хамгаалахын тулд 10 жилийн хугацаанд 436 километр ногоон хэрэм байгуулсан байна. Энэхүү ногоон зурвас нь элсний нүүдлийг тогтоон барьж, замыг элсэнд дарагдахаас хамгаалж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ.