Азийн спортын 19 дэх наадам 9 дүгээр сарын 23-нд эхэлж, 10 дугаар сарын 8-нд өндөрлөнө. Энэ удаагийн сдортын наадам Хятадын зүүн нутгийн Жэжян мужийн Ханжөү, Нинбо, Вэньжөү, Жиньхуа, Шаошин, Хүжөү гэсэн 5 хотод болох юм. Ханжөүгийн Азийн спортын наадэм эхлэхэд яг 100 хоног үлдлээ. Тэмцээн зохиох 56 заал, талбайг хүлээн авчээ. Ханжөү хотын дарга Яо Гаоюань хэвлэлийн бага хуралд өчиглөр хэлэхдээ, тэмцээний 56 талбайн 12-ыг нь шинээр барьж, бусад газрыг сэргээн засварласан юм уу түр барьж байгуулж байна. Заал талбайг хүлээж авах хяналт шалгалтыг дуусгаж, тоглолтын өмнө олон нийтэд нээлттэй болголоо. Сүүлийн үед спортоор хичээллэх хүмүүс давхардсан тоогоор 8 саяд хүрсэн гэжээ.
Азийн усанд сэлэлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Таха Сулайман Аль Кишри тэмцээн зохиох талбайн өвөрмөц хэлбэр, дэвшилтэт ухаалаг тоног төхөөрөмжийг өндрөөр үнэлж, "архитектурын гайхамшиг" гэж нэрлээд "Энэ бол усанд сэлэлтийн түүхэнд хамгийн гайхамшигтай тэмцээнүүдийн нэг болно гэдэгт итгэж байна" гэжээ.