"Ханжөү 2022" Азийн спортын наадмын медалийг танилцуулав
2023-06-16 09:35:12
Share
Share this with Close
youtube WeChat

"Ханжөү 2022" Азийн спортын 19 дэх наадам эхлэхэд 100 хоног үлдэж буйг угтсан үйл ажиллагаан дээр тус наадмын “Хушань” буюу “Нуур ба уулс” хэмээх медалийг албан ёсоор танилцуулав.

“Хушань” медалийн хэлбэрийг эртний Лянжүгийн соёл дахь хас савнаас санаа авч бүтээжээ. Гадар хэлбэр дүрс “Юй Цун” хэмээх хас савтай төстэй, гадна хүрээ нь дөрвөлжин, доторх дүрс нь дугуй хэлбэртэй тул адилхан болжээ.

“Хушань” медалийн хүрээний хээ Ханжөүгийн геологийн тогтоцын өвөрмөц байдлыг илэрхийлсэн байна. Нарийн зураасаар уулс, Шиху нуур, чулуун гүүр, нуурын үзэмжийг урлажээ.

Медалийн дээд хэсэгт усанд сүүдэрлэн харагдах гурван нүхтэй гүүр дүрсэлсэн бөгөөд энэ үзэмжийг Бээжин-Ханжөүг холбосон их татмал голын хамгийн өмнө үзүүрийн Гунчэнь хэмээх гүүрний үзэмжээс эх болгож бүтээжээ. Ханжөүгийн наадмын нэг медальд Лянжүгийн соёл, Шиху нуур, их татмал гол гэсэн Ханжөүгийн дэлхийн соёлын гурван өвийг багтаажээ.


\Уртнасан\