"Өвгөн" тэрэгтэй аялагчдад Эрээн боомт шуурхай үйлчлэв
2023-06-21 10:50:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хуучны сонгодог загварын автомашинтай аялагчид энэ оны анхны аяллаа хийж уржигдар, 19-ндий өдөр Өвөр Монголын Эрээн  авто боомтоор хилээр оржээ. Эрээн боомтын хилийн хорио цээр, хяналт шалгалтын өртөө тусгай гарц ажиллуулж аялагчдад шуурхай үйлчилсэн байна.

Энэхүү аяллын баг 10 машин, 25 хүнтэй бөгөөд  машинууд нь 1929 оны Bentley, 1948 оны анхны Land Rover болон өөр олон "өвгөн" машин байгаа юм байна. Жуулчид Их Британи, Герман, Итали, Шведийн иргэд байна.
Д.Хүчитбаатар