Хайнань авиа компани Skatetrax шагнал хүртжээ
2023-06-21 10:19:21
Share
Share this with Close
youtube WeChat

Нисэхийн үнэлгээний дэлхийд нэртэй Skatetrax агентлаг өчигдөр 2023 оны шилдэг авиа компанийг зарлалаа. Хайнань авиа компани  "Хятадын шилдэг агаарын тээврийн компани", “Хятадын шилдэг ажилтны үйлчилгээ", “Дэлхийн шилдэг бизнес ангилал" зэрэг  олон шагнал хүртжээ. Мөн түүнчлэн“Дэлхийн шилдэг бизнес ангилал-хоол" төрөлд гуравдугаар байр, “Дэлхийн шилдэг онгоцны үйлчлэгч" төрөлд тавдугаар байр, “Дэлхийн шилдэг бизнес ангилал-цэвэрлэгээ" төрөлд мөн тавдугаар байр эзэлжээ. 

Дэлхийн агаарын тээврийн комдани, нисэх онгоцны буудлын үйлчилгээний талаар гаргадаг тус агентлагийн үнэлгээ салбартаа  хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Хятад дахь цорын ганц Skatetrax таван одтой Хайнань авиа компани энэ цол, шагналыг 12 дахь удаагаа  хүртэж байгаа юм.