Лянжүгийн эртний хотын туурь-Хятадын 5000 жилийн соёл иргэншлийн түүхийг харуулсан ариун дагшин нутаг
2023-06-22 17:29:11
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 15-нд Хятадын Ханжөү хотод зохиогдох Азийн 19-р наадмын гал бамбарыг Ханжөү хотын Лянжү эртний туурийн цэцэрлэгт хүрээлэнгийн Даможяо ууланд амжилттай асаав. Лянжүгийн эртний хотын туурь бол Хятадын соёл иргэншлийн 5000 гаруй жилийн түүхийг харуулсан ариун дагшин газар юм. Азийн наадмын галыг энд асааж байгаа нь Хятадын соёл иргэншлийн үүсэж мандсан газарт Азийн агуу эв нэгдлийг илэрхийлсэн спортын гал, соёл иргэншлийн гал, энх тайвны галыг илүү бадрааж, эртний, эв найрамдалтай Хятадын соёл иргэншил болон Хятадын ард түмний сайн сайхны ерөөлийг Азийн ард түмэнд хүргэж байгаа хэрэг юм.

Лянжүгийн эртний хотын туурь нь Хятадын зүүн өмнөд бүсийн Хөх мөрний бэлчирт оршдог. 5000 гаруй жилийн өмнө үүссэн энэхүү эртний хот нь Хятадад шинэ чулуун зэвсгийн төгсгөлийн үед Хөх мөрний доод урсгалд Тайху нуурыг хүрээлсэн бүсэд будаа тариалахаар эдийн засгийн тулгуур боглосон, хөдөлмөрийн хуваарилалтай, нэгдмэл итгэл үнэмшил бүхий бүс нутаг байсан гэдгийг нотолж байна. 2019 онд Лянжүгийн эртний хотыг Дэлхийн өвийн жагсаалтад амжилттай оруулсан нь Хятадын 5000 гаруй жилийн соёл иргэншлийн түүхийг нотлох баримтыг ЮНЕСКО болон олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэл өргөнөөр хүлээн зөвшөөрснийг харуулж байна. Тэр цагаас хойш Хятадын "таван мянган жил"-ийг маш сайн баримтжуулсан бөгөөд энэ нь хоосон романтик төсөөлөл байхаа больсон.

Жэжяны их сургуулийн Соёлын өвийн хүрээлэнгийн захирал Лю Бин хэлэхдээ: "Бид эртний Лянжү хотын талаар 80 гаруй жилийн мэдлэг, дөрвөн үеийн археологичдын туршлага шингээсэн. Эртний Лянжү хотын нээлт, түүний дотор усны хамгаалалтын систем, язгууртны булш, итгэл үнэмшил зэрэг нь төр улс тогтнож байсан гэдгийг нотлох баттай гэрч болсон. Энэ нь Хятадын таван мянган жилийн соёл иргэншлийг илүү сайн ойлгох боломжийг бидэнд олгосон юм" гэжээ.