Дэлхийн оюутны спортын наадам зохиогдох Чэндү хотод уралдаан тэмцээний цогцолборуудыг мэргэжлийн өндөр түвшинд бүтээн байгуулж дуусгаад байна.
Наадмын дараа эдгээр бүтээн
байгуулалтыг сурагчдын хичээлд ашиглана. Мөн оршин суугчдад зориулж зарим
хэсгийг үнэ төлбөргүй, зарим хэсгийг хөнгөлөлттэй үнээр нээлттэй болгох
юм.
Чэндү хотыг 2025 он гэхэд Дэлхийн спортын уралдаан тэмцээн тасардаггүй, хөл хөдөлгөөн ихтэй, нэртэй, алдартай хот болгох ерөнхий төлөвлөгөө байгаа гэнэ.