Ханжөүгийн хүүхэлдэйн киноны наадам өндөрлөв
2023-06-25 11:03:35
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ санаачлан оролцсон Хятадын олон улсын хүүхэлдэй, анимэйшн киноны 19 дэх наадам Жэжян мужийн Ханжөү хотод өчигдөр /6 дугаар сарын 24/ өндөрлөв.

Тав хоног үргэлжилсэн энэ наадам “Хүүхэлдэй, анимэйшн киноны төв-Азийн спортын наадмын хот”  сэдвээр зохиогдсон байна. Энэ үеэр үзэсгэлэн, форум, худалдаа, тэмцээн, эвент гэсэн 5 үндсэн ангилалаар 105 арга хэмжээ зохион байгуулжээ. Наадмын гол бүс, дэд бүсийн 65 мянган квадрат метр талбайд үзэсгэлэн гаргасан нь өмнөх наадмаас өргөн цар хүрээтэй болов. Америк, Орос, Япон зэрэг 67 улс, бүс нутгаас ирсэн 567 компани, байгууллага болон бизнесмен, мэргэжлийн салбарын 2305 төлөөлөл оролцжээ.

Тус наадамд цахимаар болон танхимаар 10 сая 810 мянган /давхардсан тоо/ хүн , мөн 955 мянган хүн танхимд очиж оролцсон байна. Түүнчлэн, Хятад улсын хүүхэлдэй, анимэйшн тоглоомын 120 гаруй компани оролцож, 1 тэрбум 485 сая юанийн үнийн хамтран ажиллах хүсэлтэй  гэрээ үзэглэжээ.



\Уртнасан\