Курбан баяраар Шиньжянд жуулчид нэмэгджээ
2023-07-03 10:47:39
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 2 нь Хятадын ШУӨЗО-ны Курбан баярын 5 хоногийн амралтын сүүлчийн өдөр байсан ч ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Тэнгэр уулын Тэнгэр нуурын аялал жуулалын үзэмжит бүсэд дөрвөн зүгээс ирсэн хол ойрын, гадаад дотоодын жуулчид дүүрэн байлаа.

Курбан баяр, түүнчлэн Шиньжяны аялал жуулчлалын улирал ирсэнтэй холбогдуулан тус үзэмжит бүсийн захиргаанаас багаар аялсан жуулчдад зориулан “ногоон гэрэл”-ийн тусгай үйлчилгээ гарган хялбарчилж, хувиараа ирсэн жуулчид нэмэгдэхийн хэрээр машины зогсоолыг нэмэх зэрэг арга хэмжээ авчээ. Үзэмжит бүсээс нэмж илгээсэн сайн дурын 60 ажилтан нь хөтөч тайлбарлагчаар ажиллаж, жуулчдыг аяллын таатай нөхцөлөөр хангажээ.

Курбан баярын амралтын үеэр Шиньжяны олон газрын аялал жуулчлалын бүсүүд баялаг агуулгатай арга хэмжээ зохион байгуулж, жуулчид ч баярын уур амьсгалыг мэдэрч, Шиньжяны аялал жуулчлалын орлогыг нэмэгдүүлжээ.