Лаху үндэстний онцлогтой дуу бүжиг уулын гүнд орших Лао Да Бао тосгонд хөл хөгжөөн нэмж жуулчдын зорин ирдэг газрын нэг болж, хүмүүс лаху үндэстнийг ойлгож, соёл урлагийг нь сонирхох болов. Тосгоныхон нутгийн онцлогтой амралт, зугаалгын газар байгуулж, тосгоны аялал жуулчлал эрчимтэй хөгжиж эхэллээ. Ли Налүө тосгоноосоо гарч хотод ажиллаж амьдардаг байснаасаа тосгонд буцаж ирлээ. Одоо тэрээр тосгоныхонтойгоо аз жаргалын дуугаа аялан, хөөр баяраа бусадтайгаа хуваалцаж байна.